My Angi urgelj nice NicE

Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Блогуудаар хэсэж байгаад нэгэн сонирхолтой харилцан яриа олж харлаа. Үүнийг хархад хүн нээрээ хаагуураа дуралдаг юм бэ гэсэн нэгэн асулт гарч ирж байна. Гэхдээ миний бодлоор хүн тархиараа дурлаж зүрхээрээ мэдэрдэг болов уу гэж бодож байна. Харин а нарын хувьд ...








Найз :
Би чамд хайр сэтгэлийн найз олж өгөх гэжийна тэхүү, Чи нээрээ ЁооЁ

Би:      ХоХо хөөрхөн юм ярьдын бэ яасан. Энэ .../охин/ чинь нэг хөөрхөн жоохон          
            охин байна лээ.

Найз : Тэгээд, тэр чинь хайр сэтгэл нтр хүсээд байгаа охин байна тэхүү

Би :     Аа тэгээд хүссэн болгонд нь өгөөд байдаг ХАЙР тийм үнэгүй юу?

Найз : Зүгээр шдээ, одоо чи хөөрхөн эргүүлээд байдаг газар шдээ.
             Тэр болтол чи бас хуучин хайраа мартана даа. Би нээрээ аймар уу тэ

Би:     ХоХо халамжилж байгаад аваад суучий гэхүү би. Тэгэхгүй ээ.

Найз : Чи яагаад үгүй гээд байгаан, юу нь муу байна

           BUZZ!!!

Би :     Чадахгүй ээ

Найз : Хөөе яагаад ярианы эрч сулруулаад байгаа юм бэ? Хахаха

Би:      Ахиж би хайрламааргүй байна.

Найз : Хэн хайрла гэсийн зүгээр л эргүүл гэжийна тэх үү.

Би :     Чадкү ээ чадкү болий болий.

Найз : За чи нээрээ, Сайн бодоорой за би үнэн л юм хэлсэндээ. Чи сайн бодолдоо

Би :     Бодохгүй ээ

Найз : Өглөө цайгаа уухдаа, шүдээ угаахдаа ороо засахдаа, ганцаараа алхаж
            явахдаа нэг л удаа бодчихож байгаарай за
            Тэгээд шүлэг бичиж суухдаа ч гэсэн нэг удаа
            Тэгээд л нет ороод блогдохдоо нэг орчихож байгаарай
            За да тэгэхэд ч 1-2 сарын дараа нэг юм болноо.

Би :    ХоХо сонин хөөрхөн юм яриад байхын Миний зүрх сэтгэл эзэнтэй шүүдээ.

Найз : Эзэн нь одоохондоо авах эсэх нь авах эсэхээ шийдэж чадахгүй л байгаа шдээ.

Би:    Авахгүй ч гэсэн өөр хүнд өгөхгүй ээ

Найз : Одоогоор бол чиний зүрх сэтгэл хаашаа л бол хаашаа хэлбийхэд бэлэн л
            байгаа шдээ.

Би:    Өөр хүнд өгөхгүй ээ

Найз : Чи мэддэг гэж бодоод байгаа юм уу, Үгүй шдээ

Би :   Мэдий шдэ, Мэдсээр өдийг хүрсэн байхад

Найз : Ингэхэд чи зүрхэндээ дурладаг гэж боджийн уу, тархиндаа дурладаг гэж   
            боджийн уу Ер нь яагаад зүрх дурлалын эрхтэн гэж?

Би: Нүдээр харж тархинд буусан төсөөлөл нь дурлал

        Зүрх догдолж сэтгэл урсах нь хайр

Найз : өө ёстой олон эрхтэн оролцжий шд

Би :     Би бол тархи нүд 2роороо л дурладаг. За яахав тархиараа наадаж болох л
            юм. Харин зүрх сэтгэлээ бол оролдохгүй шүү.

Найз : ХаХа тохирсон шүү
            Зүрх яах вэ тэндээ хэвтэж байг хэхэ

Би :   ХаХа мэдэхгүй ээ

Найз :

            Хүрэн зүрхээ орхичихоод
            Хүрээд ирлээ би чинь
            Хүлээж авна уу өөрөө мэдээ
            Хөөрхий зүрх удахгүй ирнэ   гээл үү тэ

Би :

            Тэр хүрэн зүрх ирэхээсээ өнгөрсөн
            Гүйж байгаад бүдрээд шалбааганд хэвтэж байна лэ
            Тэгсэн дээгүүр нь камаз дайраад
            Одоо сэхэл авахаасаа өнгөрсий шд хөөрхий

Найз :

           Гайхалтай хонгор минь зүрхээр яах вэ
           Чи минь л байхад боллоо шдээ.

Би :

          Тархиараа инээж
          Тархиараа үнсэнэ
          Тархиараа тэврэнэ
          Хиймэл инээд
          Хуурамч тэврэлт
          Хулхи үнсэлт

Найз : Юу гэж тархи хиймэл байхын харин ч олон санаагүй хайр

Би : Тархи чинь хиймэл ш дээ

Найз :
         
Олон санаагүй дурлал
          Олон асуудалгүй учрал

Би :
          Бодол төдийхний жаргал
          Бодрол төдийхний зугаацал шүүдээ.

Найз :
         
Үр байхад тарихад
          Үнэрт цэцэг болтолоо ургадаг
          Үндэс байгаад суулгахад
          Өндөр мод болтолоо өсдөг
          Хорвоогийн энэ жам
          Хонгор хайрыг ч тойрдоггүй юмаа

Би :
         
Хөрс нь муу газар цэцэг дэлбээлсэнч удахгүй
          Өтөнд баригдсан мод өндөрч гэсэн бат бус

 

Найз :
           Хавар намар
           Өвөл зун гээд
           Даамай олон улирал
           Дараа дараагаар ирнэдээ
           Цэцгэн хонгор нас минь
           Тэр бүгдэд дэлгэрнээ
           Хэврэг муу гээд хөрсөө би голохгүй ээ
           Хэмжээт энэхэн дэлхийд наддаа энэ нь диваажин
           Дурлалд харин зүрх биш тархи шүүгч болохоор
           Дуртай дургүй ч чи дахин дурлах л болно.

Би :
             Дурладагаа би дурладаг
            Өдөрт хэд хэдэн удаа нүд алдан тархи бодож дурладаг
            Өргөс зоосон зүрхийг минь харин цохилуулж байсан нь нэгч үгүй ээ
            Дурлал болгон гэмгүй нүдний хор
            Тархины нэгэн үрчлээ
            Зүрх бол хөлдсөн хэвээрээ л цоожлоод хөлдөөсөн эзнээ иртэл
            Тэр л хэвээрээ...

Найз :
            Хүний зүрх хөлдчихвөл
            Хөөрхий цус хаагуураа гүйнэм бэ
            Худлаа байнаа энэ чинь
            Хөөрхий зүрх өргөстэй бол
            Хонгор чи нэг алхаж чадахгүй ээ
            Худлаа байнаа энэ чинь
            Хөөрхий зүрх цоожтой бол
            Хэн гэдэг хүн зүрхэнд цоож хийж байгаан бэ
            Худлаа байнаа энэ чинь
            Хөөрхий зүрх харин хүнд дурласан бол
            Хонгор минь чи түүнийг дэргэд нь авчирч өг
            Өнгөрсөн үед аваачих гэж
            Өөрийнөө бас зүрхийг битгий зовоолдоо
            Сөгдөн гуйяаа...

Би :
             Зүрх гэдэг нь мах биш цус гүйдэггүй
             Зүрхний өргөс гэж мод биш үг
             Зүрхний цоож гэж төмөр гинж бус сэтгэл
             Зүрх дурладаггүй нүд дурладаг юмаа найзаа

Найз :
             Зүрх тэгээд юу юм
             Зүрхний ховдолоор цус гүйдэг гэж
             Зөндөө их заалгаа биздээ.
             Үг гэдэг өргөс юм бол
             Үнэрч үгүй өнгө ч үгүй өргөс юм байна шдэ
             Цоож хэмээх нь мэтгэл юм бол
             Цоожлох эсэх нв чухал биш юм байна
             Зүрх хэрвээ дурладаггүй юм бол
             Зүгээр л чи түүн дээр очилдоо тэгэх үү

Би :
             Хайрлахаар тэр зүрх биш өөр нэгэн зүрх ургадаг юм
             Харин тэр зүрхээр нь цус биш сэтгэл урсдаг юм
             Үг заримдаа өргөс ч болно төөнөх дулаан элч ч болно
             Сэтгэл нэгнээ цоожлохгүй юм бол
             Жигүүрээ дэвээд нисчих бусуу нэгнээсээ
             Зүрхээрээ биш тархиараа бол
             Тэрний шүлгийг уншдаг шдээ би

Ингээд энэ 2 хүнйи яриан ийн дуусчээ. Та нар юу гэж бодож байна. Дурлалын талаар хүүрнэцгээе. Сэтгэгдэл дээрээ үлдээцгээгээрэй залуусаа

Сэтгэгдэл үлдээх

20:17 , 2014-08-09 .. Бичсэн: hi
dajgui l sanagdaj bn. taalagdlaa


Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

20:28 , 2013-01-26 .. Бичсэн: seohyun
haha yst goy ch ym shig hachin ch ym shig ym yrichdag bna shd инээх

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 36 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)
Нэгэн хайр (өгүүллэг)
4 мөрт гоё шүү уншаад үзээрэй
Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei
Жим /Өгvvллэг/
neg tiimerhuu shuleg unshaarai
hairiin shuleg urgeljlel
hairiin shuleguud
Hairiin 4 murt shuleg
Улаан сарнай /өгүүллэг/
Onigoo
Ямар охид хайр дурлалд азтай байдаг бол
Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Найзууд

Гоо сайхан ертөнцийг аварна



:-)
 
xaax