My Angi urgelj nice NicE

Улаан сарнай /өгүүллэг/

Онгорхой цонхоор жиргэх шувуудын дуунаар Энхмаа сая л нойрноос сэрлээ. Цонхны нь цаана байдаг саглагар модонд амьдардаг бяцхан хөөрхөн шувууд түүнийг өглөө бүр л ингэж сэрээдэг. Энхмаа орондоо хэсэг хэвтэж тэдгээр бяцхан шувуудын хөөрхөн шулганааг сонсч бүр дасчээ.

Улаан сарнай /өгүүллэг/

Эд нар хүний хэлээр ярьдагсан бол, Энхмаа босоорой, хичээлээсээ хоцорлоо шүү гэж хэлэх байх даа гэж бодоод инээмсэглэснээ бослоо. Орных нь хажуугийн ширээн дээр цаас, харандаа хөглөрнө. Орой зурж байгаад орхисон архитектурын адармаатай олон зураг тэнд нь эрээлжлэн харагдана. Өнөөдөр дулаан байх бололтой гэж бодоод улаан эрээн даашинзаа гарган урьдаа барьж толинд харсанаа сэтгэл хангалуун мишээлээ. Өөрт нь гоё зохидгийг тэр сайн мэдэх билээ. Дандаа жинсэн өмд, хөнгөн гутал гээд оюутан хүний өдөр дутмын хувцаснаас заримдаа залхаж гоё даашинз намируулж, өндөр өсгийтэй гутлын өсгий товор, товор дуугарган, задарсан урт хар гэзгээ үе үе мөрөө давуулан шидлэн алхахад Энхмаа дуртай.

Одоогоос 3-н жилийн өмнө тэр Венеци хотын Архитектурын Дээд сургуульд суралцахаар ирж байсан нь саяхан мэт. Венеци хот бол: хэрчсэн мэт олон усан гудамжууд, нуман хэлбэрийн гүүрнүүд, усан такси, Уран баримлууд гээд Итал байтугай дэлхийд алдартай хот билээ.Орой бол Адриатын тэнгисээс зөөлөн салхи үлээж усан гудамжуудаар тэнүүчлэн сэвэлзэнэ.

Урт хитигтэй- усан таксинууд хэдэн талдаа дэнлүү асаан зорчигч, жуулчидыг суулган нааш цааш хөлхөх бөгөөд далбагар урт сэлүүр, яралзтал сэлүүрдэж буй завичин уянгат дуу эгшиглүүлж энэхүү усан гудамжуудыг дуу хуураар чимнэ.

Венеци хотын зуны шөнө бол үнэхээр сайхаан... Усан дээр барьсан тавцангуудын кофений газарт орж халуун кофе, каппучино ууж суух ярьж хөөрөх бүүр ч гоё. Энхмаа сургуулиасаа нилээд зайтай Риелло Санта София дүүрэгт байр хөлслөн амьдардаг бөгөөд гэрээсээ хэдэн минут алхасны дараа автобусанд сууж сургууль уруугаа явна. Түүнийг шатаар уруудсаар гадаа гарч ирхэд бяцхан шувууд мөн шулганан жиргэсээр л.... Хэзээ ч юм бэ? хэн нэгний хэлсэн эмэгтэй хүн, инээмсэглэж явхад хорвоо дэлхий дагаж инээмсэглэдэг юм гэсэн үг санаанд нь буухад тэр эхлээд нар уруу, дараа нь бяцхан шувууд уруу харж инээмсэглэлээ. Түүнийг инээхэд хацар дээр нь хонхойдог учир бага байхад нь зарим нь аавдаа эрх хүүхэд нөгөө хэсэг нь хөөрхөн охины шинж гэж ирээд л өхөөрддөгсөн гэж тэр бодов.

Энхмаагийн амьдардаг байр Калли дэл Фомо гудамжинд байдаг бөгөөд гэрээсээ 3 минут алхаад ёс юм шиг кофены газраас халуун каппучино авч уугаад автобусны буудал уруу алхана. Гудамжны адагт байх Ирланд пивоны газрыг өнгөрхөд буланд цэцэг зардаг эмээ гар даллан Энхмааг угтав. Энэ эмээ өглөө бүр Энхмаатай ингэж мэндчилдэг билээ. Эмгэн Энхмааг доороос дээш хүртэл харсанаа инээмсэглэж бүсгүй минь та өнөөдөр туйлын үзэсгэлэнтэй харагдаж байна, яг л миний энэ зарж байгаа сарнай цэцэг шиг гэхэд Энхмаа танд их баярлалаа гэвэл наадах даашинз чинь их гоё зохиж байна ямар ч эрэгтэй хүн эргэж харах юм байна. Танай япон эмэгтэйчүүд ингэж гоё хувцасладаг уу? гэхэд Энхмаа уучлаарай! Би Япон биш Монгол хүн л дээ гэхэд эмээ өө манай энэ европчууд гоё л ази бүсгүй байвал Япон гэж боддог том эндүүрдэг хүмүүсдээ гээд инээснээ 1 ширхэг улаан сарнайг Энхмаад өгөөд танд бэлэглэж байгаа юм, та яг л энэ улаахан сарнай шиг байгаа болохоор гээд инээв. Буурал үстэй, нүдэнд дулаахан эелдэг эмээд талархаад автобусны буудал уруу алхлав.

Энхмаагийн улаан эрээн даашинз улаан сарнай хоёр гоё зохицож байгаа нь өнгөрч байгаа хүмүүсийн харцнаас мэдэгдэж байлаа. Энэ өдөр ууртай царайтай хот төлөвлөлтийн багш Росси инээмсэглэж байсан, урьдчилсан нэг шалгалтаа сайн өгсөн зэргийг санаснаа Энхмаа, өглөөнөөс эхлээд л бүх юм сайхан эхэлсэн юмаа гэж сэтгэл хангалуун бодоод автобуснаас бууж алхалаа. Орой болсон учир цэцэг зардаг эмээ үлдэгдэл цэцгээ хурааж байв. Эмээ, Энхмааг харсанаа бүсгүй минь өнөөдөр ихсайхан өдөр байсан чинь нүүрээс чинь харагдаж байна гэхэд Энхмаа таны бэлэглэсэн сарнайн хүч гээд инээв. Эмээ, хэрэв охин минь яараагүй бол надтай сууж каппучино уугаач, талийгаач өвгөнөөсөө хойш гэртээ орохоор л уйтгартай санагдаад байдаг юм, гэснээ би каппучинод дуртай харин чи гэхэд Энхмаа инээд алдаж би ч бас гэв. Гудамжны гэрлүүд аль хэдийн асч, уушийн газрууд хүн ихтэй харагдана. Маргааш амралтын өдөр учираас Энхмаа ч эмээгийн урилгаас татгалзсангүй.

Тэр 2 халуун каппучино ууж зөөлөн сандал налан тухалцгаав. Би сарнайнд туйлын их дуртай хүн л дээ, одоогоос 50 гаран жилийн өмнө анх Винцензогоо харсан юм гээд эмээ яриагаа эхлэв. Би уг нь Милано хотын хүн, Милано бол Италийн аж үйлдвэрийн нүсэр том хот шүү дээ. Манайх Порта Романо дүүрэгт амьдардаг байлаа. Аав маань үйлдвэрт ажиллаж ээж минь угаалгын газарт өглөөнөөс орой хүртэл ажиллана. Тэгэхэд би 18 настай хонгорхон охин байлаа. Нэг өдөр ээж маань ямар нэгэн ажил гарч, орондоо намайг ажиллуулах болов. Би хичнээн дургүй явсан гээч.. дотроо уурлаад л . Ажиллаж байтал үд дундын үед нэг залуу хувцас угаалгахаар ирлээ. Би түүний гараас ууттай хувцасыг нь авч байхдаа гөлөрч орхив. Түүний хөмсөг уруу унжсан долгиотсон хар үс, юунд ч гуниглахааргүй сайхан нүд, даруухан мөртлөө, ялангуяа эмэгтэй хүнийг урин дуудах мэт инээмсэглэл нь миний хувьд амьдралдаа анх удаа харсан, мэдэрсэн сайхан зүйл байлаа. Түүнийг хоёр дахь удаагаа би хувцасаа хэзээ авах вэ? гэхэд удаан гөлөрсөндөө би туйлын их ичэж, орой 7-н цагт гээд хэлчихэв. Тасалбар дээр Виницензо гэж бичсэн байхыг хараад цаашаа алхаж яваа залуугын араас Винцензо, Винцензо гэж шивнэсээр үлдсэн юм. Би тэр даруйдаа Винцензогийн хувцасыг хамгийн түрүүнд цэвэрлэв. Байн байн цагийн зүү уруу харах болов ч тун удаан явж байх шиг. Зүрх минь урьд урьдынхаас өөрөөр цохилоод ч байх шиг. Гэвч тэр ирсэнгүй ээ . Бүүр угаалгын газар хааснаас хойш хүлээсэн боловч тэр ирсэнгүй. Маргааш орой нь ээж ажилаасаа тарж ирэхдээ, өнөөдөр чамайг нэг залуу асуугаад, өчигдөр ажиллаж байсан охин хаачаа вэ? нэрийг нь хэн гэдэг юм бэ? гээд л олон юм асуугаад байхаар нь уурлаад, явуулчихлаа гэхэд нь толгойруугаа юмаар цохиулах шиг болж билээ. Ээжийг аргалж байгаад хэд хэдэн удаа оронд нь ажилсан боловч Винцензотой дайралдсангүй. Арай энэ хотоос нүүчихсэн юм биш байгаадаа гэж санаа зовж эхлэв. Тэр нэгэн өдөр бурхан намайг ивээсэн өдөр байсан юм. Би үдээс хойш ээжийн оронд ажиллаж байтал нэг хүн орж ирсэн нь Винцензо... миний мөрөөдөл болсон тэр залуу зогсож байлаа. Би сандран түүнийгээ мэдэгдэхгүйг хичээсэн боловч зүрх минь гар шиг минь чичирч байхыг мэдрэв. Тэр инээмсэглэснээ, удаан уулзсангүй шүү! Чамайг хэн гэдэг вэ? гэхэд би тун аяарханаар Амедиа гэж хэлхэд ямар гоё нэр вэ? Миний хувцасыг өнөөдөр орой гаргаж чадах уу! би орой ирье гэхэд нь би толгой дохив. Би заавал ирнэ ээ гээд тэр нөгөөх л сэтгэл татам ялдамханаар инээмсэглэсээр гарч одов. Орой ажил тарж байхад Винцензо ирлээ. Тэр гартаа нэг ширхэг гал улаан сарнай барьчихсан зогсож байв. Яг л миний чамд өгдөг цэцэг шиг. Тэр Амедиа, чамтай танилцсаны бэлэгдэл болгож энэ сарнайг бэлэглэж байна гээд сарнайг надад өгөв.

Тэр сарнайн үнэр одоог хүртэл надад үнэртэх шиг болдог юм. Винцензо намайг хүргэж өгөхөөр хамт явлаа. Гудамжны гэрлүүд аль хэдийн асч, хүний хөдөлгөөн татарсан байв. Би түүний ярихыг сонсоод л... тэр яриад л байсан. Анх удаа эрэгтэй хүний үг яриа илбийн шидтэйг ойлгож билээ.

Гэрийн хаалганд намайг хүргэж өгөөд миний нэр Винцензо гэдгийг битгий мартаарай гэж хэлхэд түүний тунгалаг нүд ямар уярмаар байсан гээч... Үүнээс хойш намайг ажил тарах болгонд Винцензо тосч зогсдог байсан бөгөөд гарт нь заавал ч үгүй нэг улаан сарнай надад өгөхөөр барьсан байдаг байлаа. Нилээн хэдэн сар өнгөрч бид харцаараа бие бие уруугаа хичнээн тэмүүлж, хичнээн энхрийлж байгааг мэдэрч байлаа.

Сэтгэлийн тэр нандин хүсэл бид хоёрын зүрхэн дотор бяцхан хүж болон асч улмаар дүрэлзсэн том бамбар болон бадарсан юм. Винцензо Палермо хот уруу 2- сар ажилаар явах болов. Түүнд сайн яваад ирээрэй гэдгээс өөр үг хэлж чадсангүйдээ би дараа нь их харамсч билээ. Би түүний буцаж ирэхийг цаг, минут алгасалгүй тоолж байлаа. Миний амьдрал дахь хамгийн урт хүлээлт тэр байсан байх. Гэтэл гай болж аавын ажиллаж байсан үйлдвэр дампуурч манай Венеци хотоос холгүй байдаг Мира хот уруу нүүв. Тэр үед одоо шиг биш болохоор ямар ч холбоо барих арга байсангүй. Гэрийн эд хогшил ачсан машины хамгийн ар талд би, Винцензогийн алхаж ирдэг цэцэгт гудамжийг нулимстай нүдээр харсаар холдсон юм. Шинэ газарт аав, ээж хоёр ажилтай болж би сургуульд суралцав.

Түүнийгээ харалгүй, дуу хоолойг нь сонсолгүй бүтэн 3-н сар өнгөрлөө, энэ 3-н сар надад 300жилтэй тэнцэх шиг санагдаж билээ. Бас л тэр нэгэн өдөр бурханаас надад заяасан азтай өдөр байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад явж байтал манай жижиг хотоор дүүрэн хэрэг мандав. Тэр үед Мира хот бага хот байсан юм. Ямар хэрэг вэ? гэхээр хотын шугаманд явж байгаа бараг бүх автобусан дээр хар будгаар томоор, Амедиа чи минь хаана байна аа? Винцензо, гэсэн бичиг байлаа. Би үүнийг хараад ухаан алдахаа шахаж билээ. Гэртээ ороод иртэл дүү нар маань радио тойроод суучихсан чагнаж байлаа. Радиогийн нэвтэрүүлэгч эмэгтэй: Өнөөдөр манай хотод ер бусын хэрэг гарлаа. Нэг залуу чиглэлийн бүх автобусан дээр Амедиа нэртэй бүсгүйг хайж байгаагаа бичиж ихээхэн шуугиан тариад байна. Тэр шөнө автобусны паркад орж бичсэн гэдгээ хүлээжээ. Одоогоор тэр залуу хотын цагдаагийн газарт баригдаад байгаа юм байна гэхийг сонсоод цүнхээ шидчихээд буцаад л харайлаа. Цагдаагийн газарт очингуут нэг офицерт үнэн байдлаа хэлхэд офицер жуумалзсанаа намайг дагуулж дотогш оров. Сараалжин цонхоор зааж тэр залуу мөн үү? гэхэд өнгийж харвал Винцензо дүрээрээ, нөгөөх л сайхан нүдээрээ намайг ширтэн сууж байлаа. Тэр өдөр бол яг өнөөдөр юм шүү! дээ охин минь. 5-р сарын 20-н гээд эмээ каппучиногоо уув. Тэгээд л бид хоёр сууж амьдарсаан. 50-н жил амьдрахдаа би хамгийн аз жаргалтай эмэгтэй байсан юм. Винцензо надад байнга л улаан сарнай бэлэглэдэгсэн. Тэр минь өөд болох өдрийнхөө өглөө хүчээр босч хажуудаа байсан цэцгэн дотроос нэг улаан сарнай авч надад өгч билээ. Одоо би өглөө бүр эртлэн босч нэг улаан сарнайг түүнийхээ шарил дээр тавьдаг юм, гээд Амедиа эмээ тэртээх алсад гялалзах оддыг ширтэж байснаа Винцензогоо харсан мэт мишээв.

Охин минь сарнай, эмэгтэй хүн хоёр тун адилхан шүү! гээд тэр яриагаа дуусгав.

Энхмаа хэдэн шалгалтаа өгч дуусаад зуныхаа амралтаар Монголдоо бүүр тодоруулвал Шарга Морьтийн зусландаа зуныг өнгөрөөж сайхан амраад намар хичээлдээ буцаж ирлээ. Өглөө арай эрт гарч Амедиа эмээд авчирсан бэлгээ өгөхөөр Ирланд пивоны газар өнгөрөн алхтал Амедиа эмээгийн цэцэг зардаг газрын оронд сонин сэтгүүл зараад залуухан бүсгүй зогсож байв. Энд цэцэг зардаг эмээ хайчсан бэ? гэхэд, Аа Амедиа эмээ юу? гээд хэсэг түгдэрснээ сар гарны өмнө нас барсан гэхийг сонсоод Энхмаагийн дотор нь бөөн хар юм орчих шиг болж нүдэнд нь нулимс тунараад явчихав. Каппучино ч авч уусангүй царай нь цонхийн автобусны буудал уруу гэлдрэв. Хичээл эрт тарсан тул Энхмаа замаараа цэцгийн дэлгүүрээс саванд суулгаж тарьсан улаан сарнай худалдан аваад Амедиа эмээгийн ажилдаг байсан газарт ирлээ. Сонин зардаг бүсгүйг хэсэг харж зогсосноо, уучлаарай, танаас нэг юм гуйвал болох уу? гэхэд бүсгүй уриалгахнаар толгой дохив.

Амедиа эмээ сарнайнд их дуртай байсан юм, би түүнд зориулж үүнийг авсан юм ,та эндээ байлгаж болох уу? гэхэд бүсгүй инээмсэглэж бололгүй яахав, би үргэлж арчилж тордоод байж чадна аа, би ч гэсэн тэр эмээг хүндэлдэг байсан юм гээд савтай цэцгийг авав.

Үүнээс хойш Энхмаа өглөө бүр хичээлд явах замдаа өнөөх сарнайгаа харж гараа даллан автобус уруугаа алхдаг болсон юм.


Сэтгэгдэл үлдээх

11:04 , 2014-07-24 .. Бичсэн: aylguu
goy baina minii dorbon mort hairlan geeg amarhan ch
hagstahgui hairlah hestuu
durlan gedeg hestuu ch
zurhee aldah amarhan 1023

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 36 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)
Нэгэн хайр (өгүүллэг)
4 мөрт гоё шүү уншаад үзээрэй
Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei
Жим /Өгvvллэг/
neg tiimerhuu shuleg unshaarai
hairiin shuleg urgeljlel
hairiin shuleguud
Hairiin 4 murt shuleg
Улаан сарнай /өгүүллэг/
Onigoo
Ямар охид хайр дурлалд азтай байдаг бол
Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Найзууд

Гоо сайхан ертөнцийг аварна



:-)
 
xaax