My Angi urgelj nice NicE

Жим /Өгvvллэг/

Хоёрхон ширхэг ааруул чангаас чанга атгачихаад хойд талдаа хvрэн офицер цvнх vvрч, vсээ хойш нь мөлчийтөл самначхаад сургуулийн дотуур байр луу орж яваа энэхvv бор хvvхдийг Ивээлт гэдэг. Ивээлт одоо 8-р анги бөгөөд айлын ганц өргөмөл хvv.
Ээж аав хоёр нь "Цэнхэр хөндийн аманд хөдөө малчин хvмvvс бөгөөд одоо жар, дал гарсан хvмvvс бий. Энэ хоёр хөгшинд vр хvvхэд гэж заяагаагvй бөгөөд нутгийн нэгэн өнчин хvvг багад нь vрчилж авсан нь Ивээлт хvv билээ. Ивээлт хvv айлын ганц болохоор ч тэр vv нилээд эрхдvv, жаргал нь дэндсэн гэмээр нилээд дураараа бөгөөд сургуулийн дотуур байранд бусдаас илvv өнгөтэй харагдана. Гэхдээ Ивээлт хичээл номондоо гайгvй, багш нар нь ч ам сайтай.
Тэр л нэг өдөр хичээлийн танхимд чив чимээгvй, зөвхөн танхимд нисэх ялааны дуу л сонсогдож бvгд нам гvм хичээлээ хийн сууж байтал ангийн хаалга сэмээрхэн онгойж саахалт айлын Дорж гуай толгойгоо цухуйлгаснаа багшид хандан орж болох уу хэмээн аяархан дуугарлаа.
Багш:
-Ор, ор хэмээн Дорж гуайд хэлэхэд Дорж гуай сэм сэм алхалсаар багшийн ширээ рvv очиж сэмээрхэн нэг л чухал зvйлийг шивнэхэд багш Ивээлт рvv харснаа Ивээлт ном дэвтрээ цvнхлээд Дорж гуайтайгаа яв даа хэмээн нэг л зөөлхөн мөртлөө цаанаа хоолой чичрэн хэллээ. Учрыг vл мэдсэн Ивээлт их л гайхсан янзтай ангийн хаалгаар гарлаа. Сургуулиас гараад нилээд удахад Дорж гуай дуугvй алхална. Ивээлт их л гайхаж байснаа
-Дорж гуай, юу болоо вэ? Надад чөлөө өгvvлээд хэд хоног хөдөө гэрт минь аваачих гэж байгаа юм уу? гэхэд Дорж гуай хөмсгөө зангидан таг дуугvй нилээд алхалснаа
-Ивээлтээ, энэ хорвоод хvнийг бурхан өгчихөөд буцаагаад аваад явчихдаг юм гэнэ лээ. Аав чинь мориноосоо унаад өөд болчихлоо гэснээ Ивээлтийн мөрөн дээр дарлаа.
Энэ цагаас хойш зургаан жил өнгөрсөн нь юутай хурдан гэмээр. Ивээлт одоо хотод оюутан нэр зvvн одсон бөгөөд сургуулийн төлбөр гэж гэрийнхээ хэдэн малыг зарж vрэн таран хийгээд, хөгшин муу ээжийгээ хөдөө гэрт нь ганцааранг нь орхиод эргэж очилгvй дөрвөн жил өнгөрснийг Ивээлт vл мэднэ. Энэ хооронд Ивээлт найз нөхөд наргиан цэнгээн гэж бvгдийг хошуучлан явсаар одоо тэрээр сургууль ч vгvй, юу ч vгvй нэгэн гудамжинд гарчээ.
Хотоо хоосолж байж сургууль, байр хоолны мөнгө нэртэй хэдэн малаа vгvй хийж авчирсан мөнгөөрөө туйлж дуусаад архи, тоглоом, хvvхэн гурваар хvрээлэгдсэн нэгэн болсноо өөрөө ч vл мэднэ.
Тэрээр өлсөлж цангах vедээ л муу ээжийгээ сая санадаг гэлтэй. Нэг л өдөр гэртээ ажил хийж мөнгөтэй болоод очно гэж өөрөө өөртөө өчнөөн ам тангараг өгсөн ч өөрийн эрхгvй нэг л мэдэхэд өнөөх гурван зvйлдээ сэтгэл бие нь зэрэг хорогдоно. Ивээлт бодохдоо энэ муу архи л намайг ийм болголоо гэж өөрөө өөрийгөө хаацайлан таарсан танилдаа өгvvлэх нь ичмээр, уул нь хvн гэдэг амьтан оюун ухаанаа жолоодож явдаг бол архинд буруу тохохгvйсэн.
Ийн бодсоор Ивээлт гудамжинд гарчээ. Тэрээр сая л нэг ээжийгээ санав бололтой юу ч гэсэн ээж дээрээ очиж vлдсэн жаахан юмыг нь аваад хотод ирж наймаа хийж хvн шиг амьдарна аа гэсэн бодол толгойд нь зурсхийн өлсөж цангасан гэдсээ хоржигнуулан сууснаа миний хам гэж дуудан халаасны мөнгөөр амьдрах vлдсэн ганц найз нь л гэмээр Шомбоо хочтой найзаа дагуулан "Цэнхэр хөндийн" зvг замд гарлаа.
Уугуул нутгийн бараа нь тодрон цэнхэртэн дvнсийх уулс нь Ивээлтийг санаж vгvйлээд хөгширсөн мэт хяруу нь цайран бууралтсан санагдана. Ивээлт хуучин нутгийн зvг саравчлан байснаа, vгvй энэ чинь ээж маань хаашаа нvvгээд явчихсан юм болоо хэмээн хундан цагаан гэрийн минь буйран дээр уранхай бор гэр байх юм хэмээн амандаа vглэснээ юу ч гэсэн энэ айлаас очиж хаашаа нvvснийг нь асууя байз хэмээн их л яарангуй өгvvллээ.
Өнөөх гэрийн гадна хуучин малын хашаа ч vгvй, нохой ч vгvй тэр ч байтугай хvн байгаа нь vл мэдэгдэнэ. Vгvй энэ чинь манайх байна, аавын хийсэн хаалга мөн л байна шvv дээ хэмээн Шомбоодоо хэлснээ холоос ирж байхад угтаж авахгvй, ээж хаачдаг байна аа хэмээн Ивээлт их л гомдонгуй амандаа vгэснээ бор гэр лvv бөгтөсхийв. Гэрт хэн ч vгvй бөгөөд өөрийнх нь унтдаг байсан орон дээр хэн нэгэн жаал унтаж буй бололтой, ээжийнх нь дээл хучаастай байв. Ивээлт дөхөж очин vгvй энэ хvн орж ирсэнийг мэддэггvй яасан бөх нойртой эд вэ хэмээн сэгсэртэл өөрийнх нь багад нь өмсөж байсан дээлэнд өвс чихэж хvн шиг хувцаслаад дээлээрээ хучин орхисон байв. Шомбоо инээд алдан хvvе ээ, арай ээж чинь чамаас ондоо хvvхэд өргөөд авчихсан юм биш биз дээ гэснээ өнөөх чихмэлэн дээлтийг хөлөөрөө цааш нь тvлхлээ. Vрээ vгvйлсэн сэтгэл гансран уйтгарлахад өвсөн чихмэлээр сэтгэлээ зогоон буй эхийн хvлээлт энэ бөлгөө. Харин Ивээлт, Шомбоо хоёр нэг нэгийгээ хөгжөөн инээд алдана. Мухар дөрвөн хөлтэй намхан улаан ширээний шvvгээг уудалтад шинэхэн өрөм Ивээлтийн иддэг байсан аяганд хийсэн байлаа. Гадаа малаа гэх юм харагдахгvй л юм билээ энэ ээж одоо юугаараа хийдэг байна аа гэж амандаа vгэлснээ өнөөх шаргалтсан өрмийг амаа олохгvй vмхлэв.
Гадаа хөлийн чимээ гарч хvн ирж буй бололтой, гэрийн хаалга аяархан онгойж аргаа чирэн хөгшин ээж нь орж ирэв. Сайн байна уу ээж хэмээн Ивээлт арай ядан vгээ эвлvvлэн хэлэхэд Ивээлтийн ээж нь танихгvй байх шиг хэсэг чимээгvй зогссоноо аргаа алдан Ивээлт, миний хvv юу хэмээн хоёр мэлмийгээрээ баярын нулимс мэлтэлзvvлэн итгэж ядсан байдалтай Ивээлт руу тэмтчив.
Ядарсан биеийн алжаал тайлан хэд хоног жаргалаараа байсан Ивээлт эх нутаг, эхийн халамжаас залхсан байдалтай. Ээжээ, хvv нь одоо хvн шиг амьдарна аа, наймаа арилжаа хийж хөл дээрээ тогтоод таныгаа хотод аваачиж жаргаанаа гэхдээ юм бvхэн санаснаар бvтэхгvй юм, одоо гар дээр жаахан юм байдаг бол ч гэснээ хойморт буй улаан эрээн авдар луу нvд тусав. Муу хvvгээ нэг л өдөр ирээд ээжийгээ хот руу аваад явна гэж мэдэж байсан юмаа, нутгийнхандаа би бас ортой юм хэлжээ хэмээснээ таягаа чичигнvvлэн байж хоймор луу очиж авдраа уудалснаа нэгэн боодолтой зvйл гарган ирэв. Ээж нь муу хvvдээ хэрэг болно гэж бодоод тэтгэврийн жаахан юм аа өөрөө өөрөөсөө харамлаад хураагаад л байсан юм гээд Ивээлт рvv дөтөлсхийтэл Ивээлт бушуухан шиг өнөөх боодолтой мөнгийг шvvрч авсанаа ум хумгvй задалж тоолж vзсэнээ, өө энэ чинь ердөө л дөрвөн зуухан мянган төгрөг байна шvv дээ, энvvгээр чинь яаж наймаа хийх вэ дээ гэж их л голонгуй хэлснээ цvнх рvv гээ чулуудав. Хөгшин ээж нь таягаа чичигнvvлэн бөндөлзөн байж улаан эрээн авдраа ухаж төнхөн байж ахин нэг боодолтой зvйл гаргаж иртэл Ивээлтийн нvд сэргэж наадах нь чинь юу вэ хэмээн их л өндөр дуугаар яарангуй асуулаа. Муу талийгаач аав бид хоёрын чинь залуудаа эдэлж хэрэглэж байсан жаахан алт мөнгөн эдлэл ухаантай. Айл гэр болоход нь өгье гэж бодож байсан юм гээд Ивээлтэд өнөөх зvйлээ сарвайв. Ивээлтийн нvд сэргэн чоно мах харсан мэт нvд нь гялалзан мушилзтал инээснээ, хорвоод ганц ээждээ ямар хvv болохоо харуулна аа, нутаг усныхан ч харна биз. Наймаа хийж хөл дээрээ тогтоод, таныгаа хотод аваачиж ёстой жаргаана аа хэмээн нэг амьсгаагаар өгvvлэв. Хажуунаас нь Шомбоо сарвалжаж аль, vзье vзье хэмээн булаалдахад Ивээлт бушуухан цvнх рvv гээ хийж орхив.
Маргааш өглөө нь Ивээлт их л сэтгэл хангалуун байртай алсыг ширтэн зогссоноо, за ээж минь, бид хоёрын явах цаг боллоо гэхэд ээжийнх нь нvдэнд юу юугvй нулимс дvvрсэнээ
-Vгvй, миний хvv ядаж ахиад ганц хоёр хоног амарч байгаад явахгvй юм уу даа хэмээн хоолой чичирvvлэн хэлэхэд
-Ээж минь дээ, энэ хөдөө газар байлаа гээд ямар ашиг байх юм бэ, ямар мөнгө ургаад гараад ирэх биш тэгсний оронд эртхэн очиж хурдан суурьшаад таныгаа татна аа хэмээн хэлэхэд, за нээрээ ч тийм юм болов уу даа, за миний хvv орж халуун дээр нь цайгаа уу, хол замд ядарна, ээж нь халуун шөл хийж өгье гээд сэмхэн ханцуйгаараа нулимсаа арчаад гэр лvv гээ орлоо.
Vд дундын наран зулай халаан байхад Ивээлт Шомбоо хоёр явахаар их л хөл хөөрцөг болон замд гарахад миний хvvхдvvд ядрав аа, ээж нь мандах нарыг жаргах vдэштэй нь тоолон хvлээн хvvгээ ирэхийг хvлээж сууна аа гэхэд хvv нь за, ээж тэгээд хvvгээ иртэл нутаг усныхаа айлыг бараадан сууж байгаарай гэж хэлсэнээ ээждээ vнсvvлсэн болоод хотын зvг зорьлоо.
Аньсагандаа нулимстай хоцорсон эх Ивээлтийн барааг харуулдсаар баруун толгод дээр гаран барааг нь тасартал харуулдан зогсоно. Нутгийн тэнгэр уйлагдан намуухан шиврэх нь эх хvний ганцаардлын нулимс гэлтэй.
Ивээлт яваад дөрөв хонолоо. Хөөрхий муу хөгшин ээж нь өнөөх л өвсөн чихмэлтэйгээ ганцаар ярин сэтгэлээ хууран сууна. Гэтэл гадаа морьтой хvн ирэв бололтой дөрөө хангинан дуугарч саахал айлын өвгөн Дорж орж ирэв.
Мэнд ус мэдэлцэн нилээд суусны эцэст Дорж гуай ингэхэд хvvгээс чинь сураг байна уу гэж их л сулхан дуугаар эмгэн өө, саяхан ирээд явсан шvv дээ, муу ээжийгээ хотын хvн болгох юм байхаа, хот руу татаж аваачна гээд ярьсан. Хэд хоног ээжийгээ тордож тордож тусалж байгаад явсаан гэж Дорж гуайд магтуулах янзтай их л баяртай өгvvлнэ.
Дорж гуай өө, тэгээ юу гээд хэсэг дуугvй сууснаа, ер нь энэ хvvхдvvд хот хөгжим гээд л явахаараа эргэж харах их л дургvй болдог юм шиг байгаа юм. Өнөөх эхийн санаа vрд, vрийн санаа ууланд гэгчээр хэмээн өгvvлснээ за, би ч явъя даа, ер нь эд мөнгөөр буянаа бартал туйлж өсөх нь ч ууланд сэтгэлтэй vрд өшөө л юм болохооргvй л болдог юм шиг байгаа юм даа гэж хэмээснээ гарч одов. Дулам гуай миний хvv нэг л өдөр ээжийгээ аваачна гээд гvйгээд ороод ирнэ дээ та нар хvvг минь тэгж л байг яахав хэмээн хvvгээ өмөөрөн ганцаар ярин суулаа. Энэ өдрөөс хойш баруун толгод дээр гарч хvvгээ хvлээсэн эх гэр толгод хоёрын хооронд жим гартал явсаар бvтэн хоёр жил болоход Ивээлт сураг чимээгvй. Хоног тоолсон Дулмаа гуайд хорин жил шиг л санагдаж байв. Тэрээр одоо далан найм ан настай хэрнээ дотроо хот гэдэг их айлын гишvvн болж амьдрахыг их л хvсэж горьдон хvvгээ харуулдан нэг л өдөр ороод ирэх юм шиг санаж өнөөх л өвсөн чихмэлээ тэврэн ганцаар ярин сууна.
Ивээлт энэ vед эрvvл ухаан нь согтуу болж, ээжийнх нь дvр нvднийх нь өмнө өнөөх л чихмэлээ тэврэн харагдаж энэ бvх амьдралын нугачааг архитай хамтдаа туулна гэж эндvvрсэн тэрээр одоо орцоор гэр хийж шатаар дэр хийж явахын эрхэнд 6 жилийн өмнө орхиод ирсэн эх нутаг, элбэрэлт ээжийгээ сая санаж "Цэнхэр хөндийн" зvг ирсэн замаараа гэгчээр сурсан зангаа дагаад одох нь тэрээ.
Уйлж дууссан тархи нь ширгэж, өвс ногоо нь буруултан цайрах цэнхэр хөндийн нутаг нэг л уйтгартай угтана. Баруун толгод даван Ивээлт гарч ирэхэд эзэнгvй, юу ч vгvй хуучин хашаа угтан харагдана. Харин Ивээлтийг ганц л цагаан жим тосон авч хөтөлсөөр гэрийн буйрны vvдэнд авч ирэв

Сэтгэгдэл үлдээх

01:19 , 2012-07-06 .. Бичсэн: masuki
Bi ooroo neg blog neeged hehe chinii blog aygu goe yum bn za amjilt hehe гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 36 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)
Нэгэн хайр (өгүүллэг)
4 мөрт гоё шүү уншаад үзээрэй
Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei
Жим /Өгvvллэг/
neg tiimerhuu shuleg unshaarai
hairiin shuleg urgeljlel
hairiin shuleguud
Hairiin 4 murt shuleg
Улаан сарнай /өгүүллэг/
Onigoo
Ямар охид хайр дурлалд азтай байдаг бол
Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Найзууд

Гоо сайхан ертөнцийг аварна



:-)
 
xaax