My Angi urgelj nice NicE

Туулайг байцааны хальсаар хооллох нь илvv зохимжтой

Сvvлийн vед хvvхэд багачууд маань элдэв төрлийн амьтан тэжээх дуртай болоод байгаа. Тэдгээрийн нэг нь туулайн бvжин юм. Энэ өхөөрдөм амьтан нь маш нарийн хооллолттой бөгөөд орц, хэмжээ нь ихдэх юмуу багасвал тун амархан өвддөг гэнэ.
Туулай лууванд дуртай гэж ярьдаг боловч vнэн хэрэгтээ байцааны хальсанд "нугасгvй" аж. Лууван тvvнд зөвхөн билэгдлийн чанартай хоол учир хааяа л өгөх нь зөв. Учир нь, лууван амин дэмээр баялаг хэдий боловч аливаа амьтны гэдэс өвтгөх аюултай гэнэ.
Байцааны хальс маш богино хугацаанд боловсордог болохоор хvн, амьтны эрvvл мэндэд тустай. Туулайг өдөрт зургаан цагийн за...


Чихэр гэдэг эм

Францын хаан XV Людовик насан туршдаа мартахааргүй сайхан бэлгийг 1715 онд, таван настайдаа авсан тухайгаа дурссан байдаг аж. Тэрхүү бэлэг нь чихрийн цуглуулга байсан гэдэг. Орчин үеийн хүүхэд, залуусын дотнын “анд” чихрийн тухай сонирхолтой баримтаас танилцуулъя.

* Чихэр гэдэг үг “эм дом бэлтгэх” гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Чихрийг хамгийн анх эртний Египетэд хийсэн гэдэг. Тэр үед хүн төрөлхтөн элсэн чихэртэй “танилцаагүй” байсан учир зөгийн бал, хасарваань болон нандин чавгыг гол түүхий эд болгодог байжээ. Дорнын улсуудад мөн л чихэрлэг амттай жимсийг чихэр хийхэд хэрэглэдэг байсан б...


Өдрийн аль цагт сексийн мэдрэмж сайжирдаг вэ?


Аливаа хvний бэлгийн чалх нь өдөр бvр хэдэн цаг болж байгаагаас хамаараад янз бvр байдаг аж. Нэг л хэвийн энхрийлэл цагийн зvv хэдийг зааж байгаагаас шалтгаалаад тухайн хvнд өөр өөр мэдрэмж төрvvлдэг байна.

 

Амраг бvсгvйдээ ойртохоос өмнө эхлээд цагаа харах нь зөв гэдгийг сексологч эмч зөвлөж байна. Харин одоо өдрийн хэдэн цагт сексийн мэдрэмж эрэгтэй болон эмэгтэй хvмvvс ямар байдгийг харуулсан эрдэмтдийн судалгааг толилуулья.


6:00-8:00

Эм: Хэдийгээр энэ цагт бvсгvй хvн орноосоо босч, сэргэлэн цовоо байсан хэдий ч бие махбодийн хувьд секст бэлэн биш байдаг. Өглөөгvvр бvсгvй хvни...



Хоолны дэглэм хэт их барих нь дархлаа муутгадаг

Хүний биеийн дархлаа нь эрүүл мэндийн баталгаа болдог. Харин ихэнх хүмүүс жингээ барьж турах гээд хоолны элдэв дэглэм сахиснаар дархлаагаа сулруулж орхидог юм. Тэгвэл биеийн дархлаагаа хадгалж, хэрхэн жингээ барих вэ?
Үүний тулд бидний өдөр тутам хэрэглэдэг хоолны цэсэнд аминдэм, эрдэс бодис, макро болон микро элементүүд хангалттай баялаг агуулагдсан байх ёстой. Бас юуны  түрүүнд, хоолны илчлэгт чанарт илүүтэй анхаарлаа хандуул. 

1. Калори

Гэхдээ хэт илчлэгтэй хоол битгий ид. Хүйтэнд хоолны дуршил эрс нэмэгддэг тул бид ердийнхөөсөө илүү их хэмжээний хоол иддэг юм. Учир нь бие орган...



Төмсийг гоо сайхны зориулалтаар ашиглах тухай


Төмсний найрлаганд С,Е,РР,Р-ийн бүлгийн амин дэмүүд мөн кали,магни,фтор,натри,хлор,гэх зэрэг гуч гаруй микроэлементүүд байдаг.

Нэг кг  төмсний илчлэгийн хэмжээ нь 850-950 ккалори бөгөөд,  найрлагад 150-250гр цардуул, 0,3-1гр тос,15-25гр уураг,10-20 гр сахар багтана.

Төмсөөр тоо томшгүй олон янзын амттай хоол бэлддэгийг хүн болгон мэдэх боловч төмсийг гоо сайхны хэрэглээнд яаж ашиглах тухай тэр бүр мэддэггүй билээ.

Төмсөөр нүүр хүзүүний арьсанд зориулсан төрөл бүрийн бэгнүүр хийж болох тухай хэдэн зөвлөмж хэлье.

 

  Эрүүлжүүлэх бэгнүүр.

Төмсийг хальстай нь бүцалгаад хальснаас цэвэрлэн ...



Урт наслахын тулд юу идэх вэ

 

Германы эрдэмтэд урт наслахын тулд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар уг жагсаалтад орсон 10 хүнсний бүтээгдэхүүн аливаа амин дэмийн цуглуулгаас ч илүү хүний бие организмыг хэрэгтэй зүйлээр хангах гэнэ. Үүнээс гадна эдгээр бүтээгдэхүүнийг байнга хэрэглэснээр хүнд урт удаан, эрүүл саруул амьдрахад тус болох ажээ.

Өдөр бүр нэг алим идсэнээр альцгеймерийн өвчнөөр өвдөх боломж эрс багасна. Алиманд байдаг кверцетин хэмээх бодис өмөн үү, хорт хавдрын өсөлтийг зогсоодог. Мөн алимны амин дэм, микро элементүүд дархлааг сайжруулж, зүрх судасны ...



Цэцэг арчлах зургаан зөвлөгөө


Цэцгийг зөв усал
Үндсэнд ус хэрэгтэйгээс гадна бас агаар хэрэгтэй байдгийг анхаараарай. Байнгийн чийгшилттэй хөрс нь ихэнх ургамлын хувьд жинхэнэ үхэл болдог.

Тэдэнд амралт хэрэгтэй
Бараг бүх тасалгааны ургамалд өвөл амралт хэрэгтэй байдаг. Тиймээс цэцгээ бага усалж, бага хооллож доогуур температурт байлгах хэрэгтэй.

Зарим ургалмал түргэн гунддаг
Цикламен, хризантема гэх мэт бэлэг дурсгалын ургамлууд нь амархан гундах нь бий. Үүнд таны буруу байхгүй. Учир ийм төрлийн ургамлууд нь түр зуурын хэрэглээтэй.

Ургамлуудаа бүлэглэн хуваагаарай
Бараг бүх ургамлууд бүлгээрээ байх үедээ сайн ур...



Дурлалын төрлүүд


Хайр дурлал гэхээр ганцхан байдаг гэж бодох нь том төөрөгдөл. Хүн төрөлхтөн олон мянган жилийн турш хүмүүс хоорондын хамгийн сэтгэл хөдлөм харьцаа болох хайр сэтгэлийг ажигласны үр дүнд нэлээд хэдэн төрөл болгон хуваажээ.
Агапе
Цэвэр, ариун. Гэнэт асч, хэмжээ хязааргүй хайрлан бүгдийг нь уучилж байдаг нь удаан үргэлжилдэггүй. Энэ мэдрэмжийн эрхэнд орсон хүмүүс мэхлэгдсэн байх нь олонтаа. Дурлуулсан этгээд нь цаадхыгаа өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн байгаа гэдгээр нь далимдуулан ашиглаж эхэлдэг. Гол төлөв анхны хайр ийм байдлаар өрнөдөг.
Строге
Нөхөрлөл, хайр сэтгэл. Олон бэрхшээли...



Архи ер нь ямар шидийн эд вэ?

Бурханч лам Г.Пvрэвбаттай хийсэн ярилцлага.
Архи уг гарлын хувьд маш муу идээ. Бурхан багш өөрөө "шуудрийн чинээ архи уусан хvн миний шавь биш" гэж айлдсан байдаг. Архины уг гарал нь Сарангэрэл бурхны vед хар зvгийн их номлолын багшийн дэргэд шvтэж байсан шавь нар нь бvгд бурхныг шvтээд өөрийг нь хvндлэхгvй болохоор атаа хорсол нь ихэд төрж бурхныг харааж зvхэж орой унтахад нь зvvдэнд нь хар тэнгэр ирж, архи гэдэг идээг гаргах найрлагыг болоод увидсыг зvvдээр нь өгсөн гэдэг.

Ингээд тэр багш маргааш нь босоод архи хэмээх ундааг нэрж гаргажээ. Vvнийг хvмvvс "ус" хэмээн андуурч ууснаас ...



Чулууны зурлага

Хумх
Хумхын ордынхонд анар болон циркон чулуу ээлтэй сайн. Анар нь хайр дурлал, vерхэл дотнослыг билэгддэг байна. Yргэлж дурсан санаж явахаа илэрхийлье гэвэл найздаа анар чулуутай бөгж бэлэглээрэй. Анар нь хоолой болон толгойн өвчинд сайн төдийгvй халуун буулгах vйлчлэлтэй гэнэ. Мөн анар чулууг зvvсэн хvн vргэлж хөгжилтэй цовоо, гэгээн бодол хvсэлтэй явдаг. Харин хулгайн замаар орж ирсэн анар зовлон авчирдаг ажээ. Циркон нь дорно дахинаа ихэд хvндлэгддэг vнэт чулуу. Циркон зvvсэн хvний оюун ухаан саруусаж, сурах эрмэлзэл нь сэргэж, сэтгэлгээ нь задардаг байна. Хөхөвтөр туяатай циркон а...



{ Сүүлийн хуудас } { 22 -р хуудас Нийт хуудасны тоо: 28 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)
Нэгэн хайр (өгүүллэг)
4 мөрт гоё шүү уншаад үзээрэй
Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei
Жим /Өгvvллэг/
neg tiimerhuu shuleg unshaarai
hairiin shuleg urgeljlel
hairiin shuleguud
Hairiin 4 murt shuleg
Улаан сарнай /өгүүллэг/
Onigoo
Ямар охид хайр дурлалд азтай байдаг бол
Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Найзууд

Гоо сайхан ертөнцийг аварна