My Angi urgelj nice NicE

Ээжээ би амьд явж болох уу

                                                                  Ээжээ би амьд явж болох уу                                                                                                                              


Vр нь хэвлийд нь бойжино гэвч нялх vрээ тэжээж чадахгvй, магадгvй тэжээж чадахгvйдээ ч гол нь биш зvгээр л тэр залуу хайрлана гэчихээд мах цусны тасархайгаа хэвлийд нь орхичихоод л явчихсан.
Охидоо үүнийг дуустал нь уншаад бас нэгийг бодоорой

Vзэн ядалт өшөө хорслоо тайлах эсвэл ирээдvйд амаа ангайх vрээ тэжээж чадахгvй байх зовлон, эцэггvй хvvхэдтэй байхын гутамшигаас салах цорын ганц зам нь мэс ажилбараар хэвлийдээ бойжих vрээ авхуулах. “Яах гэж би тэр залууд итгэв ээ, яах гэж тvvнд өврөө нээвээ, тэр юу ч хийж чадахгvй, хvvхэд битгий хэл өөрийгөө ч тэжээж чадахгvй. “Эцэггvй хvvхэд тээлээ” гэж ээж аав уурлана. Тэр ч ажилгvй би ч ажилгvй. Тэр бид хоёр нийлээд нийгмийн доод давхаргынхан. Бид яаж хvvхдээ тэжээх юм бэ? Хамгаалалт хэрэглэх нь яалаа, яагаад жирэмсэн болчихов оо? Би чамд битгий жирэмсэн бол гэж хэлээ биз дээ, би лав эцэг нь биш шvv, май энэ хэдэн төгрөг, явж авхуул”. Энэ хэдэн vгс өнөөгийн нийгэмд байгаа залуусын айдас, бас амьдрал… энэ хэдэн vгсийг би хичнээн олон охидын амнаас сонсож хацар даган урсах нулимсыг нь харж суухдаа өөрөө эр хvн ч эрийн ёсоо хvндэлж эцэг байхаас умартсан залуустаа хичнээн их гомдож vзэн яддаг гэж санана. Өнгөрсөн зун найз минь над дээр ирлээ, манай их сургуулийн дажгvй хөөрхөн охидын нэг, тэрээр шал согтуу, vгээ зөөж ядан, “Найзыгаа уучлаарай, би чам дээр ийм байдалтай ирье гэж бодсонгvй. Найз нь өнөөдөр vрээ авахуулчихлаа, би шал согтуу байсан, согтуу байсан ч биед орж буй тэр хутгыг мэдэрч байсан” гэж уйлахыг нь харахдаа vнэндээ хэлэх ч vг олдоогvй.

Зөвхөн статистикийн тоогоор дэлхий нийтээр жилдээ 42 сая, өдөрт 115 мянган хvvхэд эхийн хэвлийгээс мэс ажилбараар мөнх бусыг vзэж байна гэвч энэ тоо бол бvрэн бус тоо статистикт ороогvй хичнээн сая хvvхэд байгааг хэн ч мэдэхгvй. Энэ тоо өдрөөс өдөрт өссөөр… 2007 оны сvvлийн судалгаагаар Монгол дахь нийт жирэмсэн эхчvvдийн 36,6 хувь абортонд орж байна гэвэл та итгэх vv? энэ бас л статистик яг амьдрал дээр хэд байгаа бол? Тэдгээрийн ихэнх нь 20 -иос доош насныхан гэхэд та бас итгэх vv? 2004 оны судалгаагаар нийт абортонд орсон бvсгvйчvvдийн 25 хувь хvvхэдтэй болоход бэлэн бус, 23 хувь нь хvvхдээ тэжээж чадахгvй, 19 хувь нь гэр бvл нь хэдийн хvvхэдтэй болсон дахиж болох хvсэлгvй, 8 хувь нь гэр бvл vерхэлд нь асуудал гарсан эсвэл ганц бие хvмvvс байжээ. Хvчирхийллээс болж жирэмсэн болоод хvvхдээ авхуулахыг хvсэж буй бvсгvйчvvд 0.5 хувь байсан байна.

Аборт бол хvн төрөлхтөнд тохиолдож буй хамгийн том аллага бас хэлмэгдvvлэлт. Vvнийг хvмvvс мэдэхийг ч хvсдэггvй. Өнөөдөр яана аа гэж бодовч маргаашийн уршгийг мартдаг. Абортонд орсон бvсгvйчvvдийн ихэнх нь бие мах бодиос гадна оюун санааны асар их дарамтанд ордог бөгөөд, абортонд орж байсан мэдрэмж, дvр зураг насан туршид нь дагалддаг байна. Зөвхөн сэтгэл санааны дарамтанд ороод зогсох ч vгvй ахиж хэзээ ч хvvхэдтэй болж чадахгvй амьдралыг гаслан ч дагадаг.


Хэдхэн минутын өмнө охин дvvтэйгээ мессэнжэрээр ярьсан явдал энэ л асуудлыг хөндөж бичихэд минь хvргэсэн юм. -Агаа дvv нь өнөөдөр хоёр ахдаа маш их баярласан. Одоо хvртэл намайг хамгаалж vргэлж цагдаж байдаг учрыг өнөөдөр дvv нь ойлгосон шvv. Дvvгийнх нь зөндөө олон найз нар охин насаа аль хэдийн алдсан төдийгvй зарим нэг нь зөндөө олон удаа абортонд орсон байна лээ. Хэдий дандаа захиргаадуулах хэцvv байдаг ч дvvгээ л гэж барьдаг байсныг чинь өнөөдөр л ойлгосон шvv, дvv нь томоотой байх болно. Хоёр ахдаа хайртай шvv!” гэж хэлэх охин дvvгийнхээ vгсийг уншаад арай л уйлсангvй. Миний охин дvv дөнгөж 16-тай гэтэл дvvгийн минь найз нар бас л нас чацуу охидууд. Гэвч нэг бус нэлээн хэдэн охидыг нь абортонд орсон гэж сонсож байсан. Намайг 10-н жил төгсөхөд лав л манай ангийн 3,4 охин абортонд орсон байсан юмдаг. Энэ бол нийгмийн хамгийн эмгэнэлт асуудал. Өнөөдөр манай эмч эмнэлэгийнхэн хэдэн настай ямар хvнд аборт хийж байгаа нь гол асуудал биш харин хичнээн төгрөг гар дээр нь унаж байгаа нь л чухал асуудал. Зарим нэг нь хvнд аборт хийж байгаагаа ч vл ойлгон хайнга хандаж эд эс vлдээн бохир оруулах бөгөөд энэ асуудлаас vvдэн дахин абортонд орж эсвэл амиа алдсан бvсгvйчvvд Монголд асар олон. Энэ бvхэнтэй тэмцдэг хууль хяналтынхан шалгадаг байгууллага ч гэж байдаггvй. Байдаг нэг нь бас л мөнгөнд автсан, өнөөдөр тэр эмнэлэг хаагдлаа гэхэд маргааш онгойчихсон л байна. Хvмvvсийн хамгийн их хэлэх дуртай vгс нь бид тэжээж чадахгvй! гэх. Ямар ч нийгэмд хvн хэзээ ч хvvхдээ өсгөж бойжуулахад бэлэн бас санхvvгийн хувьд хангалттай байж чаддаггvй. Ээж минь нэгэнтээ надад “Ээж аав нь хоёр бор чемодантай нийлж байсан. Хvvхдээ битгий хэл өөрсдийгөө ч тэжээж чадахгvй хvмvvс чинь бид байсан. Гэвч хvн чинь болгодог л байхгvй юу” гэж хэлж байсан нь одоо ч санаанаас гардаггvй юм. Нээрэн л бид асуудлаас зугтаж алаг vрийнхээ амь насыг хэвлийд нь устгаж байна.

Ирээдvйд ямар хvн болохыг нь мэдэхгvй байж хамгийн тvрvvнд гаргадаг шийдвэр бол абортоор авахуулах. Чингис хаан Монголд ахиж төрнө гэж зурхайчид хэлдэг. Бодвол бас абортонд ороод авхуулчихсан юм биш байгаа. Бодоход зvрх шимширмээр… Гурван сая шахам хvн ардтай 1500000 км2 нутагтай Монголд хvнээс илvv хэрэгтэй юм алга, хvн л бидэнд хэрэгтэй байна. Коммунист vед бид хуулиараа абортыг хориод болоод л байсан тэр vед хvмvvс зөв сайхан хvмvvжилтэй өсөж, залуу хосууд vр хvvхдээ тэжээгээд болоод л байсан. Одоо яагаад болохоо байчихсан юм? Яагаад гэвэл та бидний бодол санаа болохоо байчихсан учраас, нэг нь ч болгоё бvтээе гэж бодохоо байчихсан учраас. Өө нээрэн vр хөврөл чинь хvvхэд биш шvv дээ, хvvхэд чинь төрөн төртлөө хvн биш байдаг байхгvй юу гэж бид өөрсдийгөө зөвтгөдөг. Тийм асуулт та өөртөө тавьдаг уу, тэгвэл би таниас асууя? Хvн яавал vхсэнд тооцогддог юм, яавал амьд хvнд тооцогддог юм? Хариулт, зvрхний цохилт тиймээ? Хvний зvрх цохилж байвал хvн амьд, зvрх нь цохилохоо боливол хvнийг нас барсанд тооцдог шинжлэх ухаан байдаг.
Тэгвэл дөнгөж 4-5-хан долоо хоногтой vр хөврөлийн зvрх цохилж эхэлдэг гэдгийг та мэдэх vv? Зvрх нь зохилдог ч гэсэн хvн биш vv? Vгvй гэвэл таны зvрх цохилж байна уу? шалгаарай, өөрийгөө ч vгvйсгэж буйтай адил эвгvй л хариулт өгөх вий. Мөн абортонд орох нь хvний хувийн асуудал, хувийн сонголт гэлvv? гэвч энэ дэлхий дээр ирэхээр тэмvvлж буй тэр vр, амьдрал өөд тэмvvлэх тvvний сонголт яачихсан бэ? Өөрийнхөө сонголтыг бусдын өмнө тавьдаг та бид харгис хvн биш vv? Тэр нялх vр бас сонголтгvй гэж vv? Манай төр энэ аборт гэгч амьд хvн тамлагч, хvн төрөлхтний хамгийн том хэлмэгдvvлэлтийн системийг vндэс угсаатайгаар нь авч хаях цаг болжээ. Юм бvхэн эхэндээ хэцvv л байна, хууль бус болгочихвол зарим нэгэн хvнд хэцvv л байх биз. Гэвч сvvлдээ хvмvvс минь өөрсөддөө шаардлага тавьдаг залуучууд минь юмыг ухаардаг болж наанатай цаанатай хандаж эхэлнэ. Нийгмийн энэ замбараагvй завхайрал ч гэсэн жаахан хумигдах биз дээ. Энэ бvхнээс хамгийн чухал зvйл бол, алтан амь аврах асар их буян, улс эх орны ирээдvйг харсан асар стратегийн vйл хэрэг болох болно. Vнэхээр хvvхдээ тэжээж чадахгvй яах ч аргагvй болбол бид өргvvлье л дээ. Зөвхөн Монголоос хvvхэд өргөж авахад бичиг баримт энэ тэр гээд л дор хаяж 40000 америк доллар зарцуулдаг гэвэл та итгэх vv? Vрсийнхээ амь нас ирээдvйгээр мөнгө олдог энэ бусармаг зvйлийг боливол яасан юм бэ, тэгвэл харьд байгаа сайхан сэтгэлтэй хvмvvс өргөж авна шvv дээ. Мөн өргvvлсэн хvvхдээ ч гэсэн харж хандаж араас нь яаж ийж байна гэж сураглаж байх хэрэгтэй, тэгээд 16 нас хvрэхээр нь Монголын иргэн болох эсвэл тэр улсынхаа иргэн болох асуудлыг ч хөнддөг байх хэрэгтэй. Залуучууд минь хамгаалалт хэрэглэж сурьяа бvсгvйчvvд минь өөрөө өөрийнхөө биед vнэ цэнэтэй хандаж, ирж яваа vрдээ амьдрал бэлэглэе!
Ирж яваа vрсээ бид аваръя, хэн ч болж өсөө билээ. Нэгэн жишээ та бvхэндээ хэлэхэд, АНУ-ын алдарт жvжигчин дуучин, Nick Cannon-ыг ээж нь жирэмсэн байхдаа авахуулах гэж байсан юм гэнэ лээ, тэгээд авхуулахаа больсон бөгөөд тэр vр нь өнөөдөр хичнээн сайхан амьдарч явна. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ “Монголын vрс маш олон болтугай” гэж хэлсэнчлэн нээрэн Монголын vрс маш олон бvр олон болох болтугай!


                                        NAizuudaa uuniig bugdiig unshsand thank you


Сэтгэгдэл үлдээх

11:37 , 2013-05-15 .. Бичсэн: usan nuden gunj (зочин)
unexeer ene bugdiig unshaad setgel owdoj bn xund negiig bodogduulxaar l ym bn zaluusaa oxid xowguud ee uxaantai amidray

indraad

20:26 , 2012-03-13 .. Бичсэн: Monkhshur
goy blog neesen bna.Hund uhaaral ogson goy blog bna bayr hurgey баярлах баярлах баярлах баярлах smug smug smug ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ирмэх ирмэх ирмэх тэврэлт тэврэлт тэврэлт гоё шүү гоё шүү гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 30 -р хуудас Нийт хуудасны тоо: 36 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Таны өндөр таныг хэн бэ гэдгийг чинь хэлнэ
ТЭГЭХЭД НАМАЙГ УУЧЛААРАЙ (Өгүүллэг)
Нэгэн хайр (өгүүллэг)
4 мөрт гоё шүү уншаад үзээрэй
Dajgui goy shuleg oruullaa unshaad uzeerei
Жим /Өгvvллэг/
neg tiimerhuu shuleg unshaarai
hairiin shuleg urgeljlel
hairiin shuleguud
Hairiin 4 murt shuleg
Улаан сарнай /өгүүллэг/
Onigoo
Ямар охид хайр дурлалд азтай байдаг бол
Шинэхэн хосуудыг бат бөх байлгах 10 нууц
Тархиараа дурлаж зүрхээрээ мэдэр

Найзууд

Гоо сайхан ертөнцийг аварна



:-)
 
xaax